Алсын хараа
Бид Монгол Улсын хот, суурин газар бүрд орчин үеийн ухаалаг хотын жишигт нийцэхүйц технологид суурилсан үйлчилгээг хүргэнэ.


Эрхэм зорилго
Бид хэрэглэгч, хамтрагч бүрийнхээ цаг хугацааг хэмнэж өгдөг үнэ цэнтэй хамтрагч нь байх болно.
Үнэт зүйлс
Хэрэглэгч төвт байдал
Бүх шийдвэр, үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээ, туршлагад тулгуурлана.
Шударга байдал ба хариуцлага
Ёс зүйтэй, ил тод ажиллаж, хүлээсэн үүрэг, үр дүндээ хариуцлагатай байна.
Инноваци ба тасралтгүй сайжруулалт
Шинэ санаа, технологийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сайжруулна.
Хамтын ажиллагаа ба хүний хөгжил
Багийн уялдаа холбоог хангаж, ажилтнуудын ур чадвар, хөгжлийг дэмжинэ.
Мөрдөгддөг стандарт
ISO/IEC 27001:2022 стандарт
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
Тусгай зөвшөөрлүүд
| Байгууллагын нэр | Гэрчилгээ дугаар | Тусгай зөвшөөрөл |
|---|---|---|
| Кабпэй ББСБ ХХК | ТЗ 101/628 | ТЗ 101/628 Банк бус санхүүгийн үйл ажиллагаа тусгай зөршөөрлийн гэрчилгээ |
| Юбикаб Экспресс ХХК | 43400023 | 43400023 Дотоод шуудангийн үйлчилгээ эрхлэх Тусгай зөвшөөрөл |
| Юбикаб Экспресс ХХК | 43400022 | 43400022 Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах Тусгай зөвшөөрөл |
| Юбикаб Ийтс ХХК | MNS 6885:2020 | MNS 6885:2020 Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага Тохирлын Гэрчилгээ |
| Юбикаб Ийтс Клауд Китчен ХХК | MNS 4946:2019 | MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тарих шаардлага Тохирлын Гэрчилгээ |
| Кабпэй ББСБ ХХК | 40-0030849 | 40-0030849 Монгол улс Оюуны өмчийн газар Барааны тэмдгийн гэрчилгээ |
| Юбикаб ХХК | 40-0032443 | 40-0032443 Монгол улс Оюуны өмчийн газар Барааны тэмдгийн гэрчилгээ |
Хэрэглэгчийн бодлого
Хэрэглэгчийн эрх
Аюулгүй, найдвартай үйлчилгээ авах
Үнэ тариф, төлбөрийн мэдээллийг урьдчилан мэдэх
Жолоочийн үндсэн мэдээллийг харах
Үйлчилгээний дараа үнэлгээ, санал өгөх
Санал хүсэлт, гомдол гаргах
Хувийн мэдээллээ хамгаалуулах
Ялгаварлалгүй, хүндэтгэлтэй үйлчилгээ авах
Хэрэглэгчийн үүрэг
Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөл, дүрэм журмыг мөрдөх, үнэн зөв мэдээлэл өгөх, төлбөрөө хугацаанд нь төлөх, аппликейшнийг хууль ёсны бөгөөд зохистой байдлаар ашиглах, жолооч болон бусадтай хүндэтгэлтэй харилцах үүрэгтэй.
Та бидэнтэй дараах албан ёсны сувгуудаар холбогдох боломжтой.
Бид хэрэглэгчийн санал хүсэлт, хүсэлт, гомдлыг нээлттэй хүлээн авч, бүртгэн, шалгаж, дотоод журам болон холбогдох стандартын дагуу шийдвэрлэнэ.
Аппликейшний тусламж цэс
Профайл цэс → Хэрэглэгчийн туслах → Тусламж
Албан ёсны вэбсайт
www.ubcab.mn
Цахим шуудан
Info@ubcab.mn
Сошиал медиа сувгууд
Та Facebook болон Instagram хаягаар холбогдох боломжтой
Хэрэглэгчийн үйлчилгээний утас
Лавлах утас: 7780-7780
Үйлчилгээний төв оффис
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн /14241/, Нарны замын хойно, 36б тоот Юбикаб ХХК-н төв оффис
Үйлчилгээний чанар ба хэрэглэгчийн туршлагын бодлого
“Юбикаб Холдинг” ХХК болон түүний охин, хараат компаниуд нь хэрэглэгч бүрт аюулгүй, найдвартай, ил тод, хүндэтгэлтэй үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэнэ. Бид үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж, хэрэглэгчийн санал хүсэлтэд тулгуурлан туршлагаа улам боловсронгуй болгоно.
Дижитал үйлчилгээний зарчим
Хэрэглэгчид аппликейшнээр 24/7 үйлчилгээ захиалах боломжтой. Үйлчилгээ авахын өмнө үнэ тариф, жолоочийн мэдээллийг харах, үйлчилгээний дараа үнэлгээ өгөх, санал сэтгэгдэл үлдээх боломж бүрдсэн. Мөн хэрэглэгчийн хувийн болон байршлын мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаална.
Өгөгдөл хамгаалалт ба нууцлал
Бид хэрэглэгчийн холбоо барих мэдээлэл, байршлын мэдээлэл болон төлбөрийн мэдээллийг холбогдох хууль тогтоомж, дотоод бодлогын дагуу хамгаалж, зөвхөн үйлчилгээ үзүүлэх, сайжруулах болон хуульд заасан зорилгоор ашиглана.
Тасралтгүй сайжруулалт
Бид хэрэглэгчийн үнэлгээ, санал хүсэлт, судалгааны үр дүн болон үйлчилгээний үзүүлэлтүүдэд үндэслэн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагыг тасралтгүй сайжруулна.
