НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нэг.Нийтлэг үндэслэл

1.      Бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг хүндэтгэж, хуулийн хүрээнд хамгаалж, чанд хадгалах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм.

2.      Энэхүү Нууцлалын бодлого /цаашид “баримт бичиг” гэх/ нь Юбикаб аппликейшн (цаашид "апп" гэх) таны ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, ашиглаж, хадгалдаг талаарх мэдээллийг хүргэхэд оршино.

3.      Энэ баримт бичгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулсан болно.

Хоёр.Нэр томъёоны тайлбар

1.      Хэрэглэгч: ЮБИКАБ апп-ын албан ёсны, ухаалаг гар утасны хувилбарыг татан авч, аккаунт үүсгэн өөрт хэрэгтэй тээврийн хэрэгсэл дуудах дуудлагын үйлчилгээ авч буй хувь хүн. /Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-т зааснаар “мэдээллийн эзэн” гэж ойлгоно/

2.      Жолооч: ЮБИКАБ ХХК-тай Замын унаа үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан апп-ын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж буй жолооч хэлнэ.

3.      Цахим тодорхойлогч: Хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг хэлнэ.

Гурав.Хүний хувийн мэдээлэл гэж юу вэ?

1.      Хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ. /Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11/

2.      Хүний эмзэг мэдээлэлд үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл зэрэг хамаарна. /Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12/

Дөрөв.Хэрэглэгчийн ямар мэдээллийг хэрхэн цуглуулдаг вэ?

Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд:

·         Утасны дугаар

Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд утасны дугаараар нэвтэрнэ. Мөн апп ашиглахад хэрэглэгч утасны дугаараа зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ мэдээлэл нь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй мэдээлэл тул хүний хувийн мэдээлэлд хамаарахгүй болно.

·         Фейсбүүк

Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх зорилгоор фейсбүүк холболт хийж аккаунт үүсгэж болно. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.

·         Цахим шуудан

Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх болон хэрэглэгчид төлбөрийн ибаримт олгох зорилгоор цахим шууданд холболт хийж аккаунт үүсгэдэг. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.

Апп ашиглах явцад:

·         Байршил

Хэрэглэгч апп-аар дуудлага өгөх үед хэрэглэгчтэй хамгийн ойр жолоочтой холбох зорилгоор хэрэглэгчийн байршлын мэдээллийг авдаг. Мөн хэрэглэгчийн аяллын мэдээлийг апп-д өөрт нь харагдах байдлаар байршуулдаг. Энэ мэдээлэл нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл юм.

·         Гэрийн хаяг, ажлын газрын хаяг

Хэрэглэгч өөрийн хүсэлтээр гэрийн хаяг, ажлын хаягийг өөрийн утас дээр апп татсны дараа оруулж болох бөгөөд энэ хаягийг систем хадгалахгүй. Харин хэрэглэгч  дараагийн дуудлагыг шуурхай хийхэд эдгээр хаягийг өөрөө сонгон хэрэглэх боломжтой. Энэ мэдээллүүд нь хэрэглэгчийн байршлын болон оршин суугаа хаягийн мэдээлэл буюу хүний хувийн мэдээлэлд хамаарах хэдий ч системд зөвхөн хэрэглэгч өөрийн сонголтоор хэрэглэнэ.

Тав.Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

·         Утасны дугаар: Жолооч хэрэглэгчтэй холбогдож очиж авах хаяг тодруулахад ашиглана.

·         Цахим шуудан:  Хэрэглэгчид төлбөрийн И-баримт илгээх зорилгоор ашиглана.  

·         Байршил: Хэрэглэгч апп-аас такси дуудлага өгөхийн тулд түүний байршлыг тодруулах шаардлагатай. Учир нь хэрэглэгчтэй хамгийн ойр байгаа жолоочтой холбож өгөх зорилготой мөн хэрэглэгч апп-с хүссэн үедээ өөрийн аяллын мэдээллийг харах, такси үйлчилгээний зардлаа хянах боломжтой юм.

·         Гэрийн хаяг, ажлын газрын хаяг: Энэ мэдээллийг хэрэглэгч дуудлага өгөхдөө өөрийн гар утас дахь апп.д оруулснаар сонгон ашигласан тохиолдолд  жолооч хэрэглэгчийг очиж авах, хүргэхэд ашиглана.

Зургаа. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

1.      Бид үйл ажиллагаандаа “Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем-ISO 27001: 2013” стандартыг нэвтрүүлж, баталгаажилт хийлгэсэн.

2.      Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу Юбикаб мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.

3.      Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.

 Долоо.Мэдээллийн эзний зөвшөөрөл

1.      Хэрэглэгч Юбикаб аппликейшнийг татан авч, аккаунт үүсгэн мэдээллээ илгээснээр мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцно. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцэж байгаа болно.

Найм.Мэдээлэл устгах

1.Хэрэглэгч мэдээлэл устгах хүсэлтээ энд дарж өгөх боломжтой. Апп мэдээлэл устгах хүсэлтийг хүлээн авснаас хойш  ажлын 3 өдрийн дотор устгана.

Ес.Баримт бичгийн шинэчлэлт, мэдэгдэл

1. Энэхүү баримт бичгийг Юбикаб хэдийд ч шинэчилж болох бөгөөд уг шинэчлэлтийг "Нийтлэгдсэн огноо"-оор илэрхийлж, мэдэгдэх болно.

 

ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨВ

 

Нийтлэгдсэн огноо: 2022 оны 11 сарын 22  өдөр