• Угаалгын салбарууд
    • Шинэ жолооч 15к
    • Начин 10к
    • Заан арслан аварга 7к
    • Седан аас дээш оворынх цол харгалзахгүй бүртгэлтэй бол 15к
  • Yellow Card гэж юу вэ?
  • UBCab Lottery
  • Татвар
  • Нэмэлт үйлчилгээний эрх нээлгэх
  • Үзлэгт хамрагдах
  • Хэрхэн дуудлага авах вэ?
  • Кредит гэж юу вэ? Хэрхэн кредитээ цэнэглэх вэ?
  • Нэвтрэх нууц үгээ мартсан бол яах вэ?
  • Логог хэрхэн зөв наах вэ?
  • Үйлчилгээний төрөл
    Стандарт такси
    Стандарт таксийн үйлчилгээ нь Монгол улсад мөрдөгдөж буй MNS5122:2013 стандартын шаардлагийн хангасан автотээврийн хэрэгслээр мэргэшсэн жолооч үйлчилдэг үйлчилгээ юм.
    • - Таны машин 10-с бага жилийн наслалттай
    • - Зөв талдаа жолооны хүрдтэй

    Таны машин дээрх шаардлагын хангаж байвал манайд хандаж>
    • - Мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй болгох сургалтад хамруулна
    • - 1-р эгнээний зөвшөөрөл
    • - Шар дугаар
    • - Албан ёсны такси метр
    • - Дугаарын хязгаарлалтад орохгүй гэх зэрэг боломжуудыг эдлэх боломжтой болно

    Замын унаа
    Замын унаа үйлчилгээ нь тээврийн хэрэгсэл нь ЮБИКАБ-ийн үйлчилгээний стандартыг хангасан хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэгчдэд нээлттэй дуудлагын үйлчилгээ юм.

    Comfort
    Жолооч та цэвэр нямбай боловсон үйлчилгээг эрхэмлэдэг бол уг үйлчилгээнд элсэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Үйлчилгээнд элсэхийн тулд доорх тоноглолуудыг машиндаа суурилуулсан байх ёстой/Доорх бүтээгдэхүүнүүд Жолоочийн төвүүдээр худалдаалагаж байна/
    • - Сандлын арын хавтас
    • - 3 салаатай утас цэнэглэгч
    • - Хуурай болон нойтон салфетка
    • - Зуны улиралд хэрэглэгчийг тосох шүхэр

    Black
    Жолооч таны авто машин хар өнгөтэй 8-с бага жилийн наслалттай, таны дуудлага гүйцэтгэлийн явцад хэрэглэгчээс муу үнэлгээ авч байгаагүй бол үйлчилгээнд нэмэлтээр элсэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

    Express
    Жолооч та бусад үйлчилгээнд 50 дуудлага амжилттай гүйцэтгэсэн, ачаа тээвэрлэлтийн даатгалын гэрээ хийгдсэн бол уг үйлчилгээнд элсэх боломжтой болох ба аппликейшнээр дамжуулан 2 төрлийн хүргэлтийн үйлчилгээнд захиалга гүйцэтгэх боломжтой болно.

    Дуудлагын жолооч
    Жолооч та 3-с дээш жил жолооч барьсан туршлагатай, дуудлагийн жолоочийн даатгал хийгдсэн бол энэ үйлчилгээнд элсэх боломжтой юм. Та өөрийн автомашинаараа дуудлагийн үйлчилгээнд явангаа давхар дуудлагийн жолоочоор явах боломжтой бөгөөд таны орлого нэмэгдэх давуу талтай.

    XL
    5 болон түүнээс дээш суудалтай автомашинаар үйлчлэх үйлчилгээ. Уг үйлчилгээ нь хамт олноороо явж байгаа болон гэр бүлээрээ явж байгаа үйлчлүүлэгчид зориулагдаж байгаа юм.

    SUVХ
    Дунд оврын жийп маркийн машинаар үйлчлэх үйлчилгээ

    Rent
    Жолоочтой автомашин түрээсийн үйлчилгээ.
  • Нэмэлт тохиргоо
    Samsung утсан дээр аппликейшн хэвийн ажиллуулах заавар. Appear on top тохиргоог идэвхжүүлэх заавар
    1. Та утасныхаа Settings цэсрүү дарж орно
    2. Apps сонголт нь дээр дарж гарч ирсэн илэрцүүдээс UBCab Driver аппликейшны тохиргоо хэсэглүү нэвтэрч орно.
    3. Apps that can appear on top гэсэн сонголтыг ON болгож идэвхжүүлнэ.

    Battery optimize хэсгийг унтраах заавар
    1. Та утасныхаа Settings цэсрүү дарж орно
    2. Apps сонголт нь дээр дарж гарч ирсэн илрэлүүдээс UBCab Driver аппликейшны тохиргоо хэсэглүү нэвтэрч орно.
    3. Battery гэх хэсэг дээр дарж орно
    4. UBCab driver аппликейшныг сонгож идэвхгүй болгоно.
  • Түгээмэл асуулт хариулт
    Дуудлага орж ирэхгүй байх юм?
    Дуудлага байхгүй байна гэсэн тохиолдолд та НЭМЭЛТ ТОХИРГОО ХЭСЭГЛҮҮ орж зааврын дагуу тохиргоо хийгээрэй :)

    GPS буруу байршил дээр дуудлага өгсөн тохиолдолд хэрэглэгчтэй яаж уулзах вэ?
    Хэрэглэгч аппликейшн дээрээс дуудлага өгөхдөө буруу хаяг нь дээр дуудлага өгөх тохиолдол байдаг бөгөөд уг асуудал нь гар утасныхаа байршил тогтоогчийг бүрэн уншиж дуусаагүй байхад дуудлага үүсгэснээс болж гардаг асуудал юм. Иймд та дуудлага өгсөн үйлчлүүлэгчийн байгаа газрыг утсаар ярин тодруулаад шууд очоод авна. Аялал эхлүүлэх үед “ирлээ” товчлуурыг гаргаж ирэхийн тулд хэрэглэгчийн утас таны ойролцоо аппликейшнруугаа орсон байхад л болно.
  • Мэдээлэл авах суваг
    1. 77807780 утсаар холбогдон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ өгч байгаарай.

    2. UBCab- Онлайн такси үйлчилгээ page-ыг дагаад манайхаас зарлагдсан мэдээллүүдийг авах боломжтой

    3. Та өөрийн facebook хаягаас ЮБИКАБ ЖОЛООЧДИЙН ГРУПП-д элсээрэй.

    4. Youtube дээрээс “UBCab” channel-луу орж жолоочдын түүх болон манай талаар хийгдэж байсан видеог сонирхоорой.