-
Google Play Store-оос UBCab түлхүүр үгээр хайлт хийж апп-аа татна.
Сошиал хаягуудаар болон утсаар нэвтэрч орно. Ингээд дуудлага өгөхдөө дараах алхмуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
- а) Утасны дугаар оруулах
- б) Утасны дугаарыг оруулж баталгаажуулах код хүлээж авч оруулна.
- в) Хаягаа оруулна. (Газрын зураг дээр болон бичиж хайх, эсвэл дурын байдлаар бичиж оруулна)
- г) Үйлчилгээ сонгоно. (Стандарт такси, Вип гэх мэт)
- д) Хаягийн нэмэлт мэдээлэл оруулах бөгөөд мөн үйлчилгээний үнэ тариффтай танилцаж баталгаажуулна.
-
Үйлчилгээ бүр өөр өөрийн тогтсон тарифф болон тооцох аргачлал нь ялгаатай тул та үйлчилгээгээ сонгоод
баталгаажуулах цонхонд орж дэлгэрэнгүйтэй танилцаарай.
-
Дуудлагыг авсан тохиолдолд жолоочийн овог нэр, машины марк, модель, улсын дугаар явж ирэх
зам зэрэг мэдээллүүд харагдана. Ирэх явцад асуудал гарсан удсан тохиолдолд жолооч рүү утсаар залгах болон мессеж бичих товчнуудын тусламжтай холбогдоно.
Жолооч танд ирснээ мэдэгдэх үед танд мэдэгдэл ирэх бөгөөд та үүнд бэлдсэн хариултуудаас сонгож хариу өгнө. Жолооч танд 200м ойртсон үед зөвхөн ирснээ мэдэгдэх боломжтой.
Жолооч 5 мин төлбөргүй хүлээгээд 5 минутаас хэтэрсэн тохиолдолд хүлээлгийн төлбөр тооцогдож эхлэх бөгөөд танд энэ талаар апп дээр мэдэгдэл ирнэ.
Хэрвээ жолоочтой холбогдох боломжгүй, үйлчилгээг цуцлах болсон тохиолдолд дуудлагыг Цуцлах товч дээр дарж үйлчилгээгээ цуцлана.
-
Та таксиндаа орж суугаад өөрийн утасны сүүлийн 4 оронг жолоочид хэлж аялал эхлүүлнэ.
-
Үйлчилгээг жолооч талаас амжилттай дуусгаснаар танд болон жолоочид төлбөрийн баримт гарч ирнэ. Мөн таны сошиал имэйлээр төлбөрийн баримт илгээгдэнэ.
Төлбөр төлөхөд дараах сонголтуудыг ашиглана.
- 1. SmartBank буюу Socialpay, Хаан, Худалдаа хөгжил, Хас, Төрийн банк, УБ банк, Мостмоней, Капитрон, Чингис хаан, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкнуудын апп-аар төлж болно.
- 2. Жолоочийн дэлгэц дээрх QR кодыг шууд аппаараа уншуулна.
- 3. Хэрэглэгч өөрийн апп дээрээ төлбөр төлөх дарж жагсаалтнаас өөрийн банкаа сонгож төлбөр төлнө.
- 4. Бэлнээр төлөх тохиолдолд та жолоочид бэлнээр гэж хэлж мэгдэгдсэнээр жолооч апп дээрээБэлнээр төлөгдсөн товч дарж цааш шилжинэ.
-
Үйлчилгээний түүхээ та апп дээрээсээ зүүн талаас цэс рүү Миний аяллууд хэсэгт орж харна.
Жагсаалтнаас үйлчилгээг сонгож орж дэлгэрэнгүй мэдээллийг харна. Дэлгэрэнгүй мэдээлэлд дуудсан хаяг байршил, буусан хаяг байршил, нийт хугацаа, явсан зам, төлбөрийн дүн зэргийг харна.
-
Аяллын түүхээс орж тухайн аяллыг сонгож дэлгэрэнгүй хэсэгт орж жолоочтой холбоотой санал хүсэлтээ илгээнэ. Ингэснээр тухайн аяллын мэдээллийг бид нягтлах бөгөөд журмын дагуу асуудал шийдвэрлэнэ.
-
Facebook Page чат-аар дамжуулж оператортой холбогдох санал гомдлоо илэрхийлэх боломжтой. Мөн 77807780 дугаарт залгаж оператортой холбогдоорой.