Үйлчилгээний нөхцөл

UBCab систем нь ухаалаг гар утастай хүмүүст Android APP болон iOS APP-аараа дамжуулан Улаанбаатар хотын албан ёсны такси үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлдэг.

1. UBCab системийг ашиглах нөхцөл

  1. Таны систем дээр бүртгүүлсэн бүртгэлийн мэдээлэл нь үнэн бодит мэдээлэл байх ба та хүссэн үедээ мэдээллээ UBCab APP дотроо шинэчлэх боломжтой байна.
  2. UBCab системийг бусдад хор хохирол учруулах, системд хохирол учруулах зорилгоор ашиглахгүй байх.
  3. UBCab системийн нэр хүндийг санаатайгаар унагах үйлдлийг хийхгүй.
  4. UBCab системээр дамжин хийгдэж байгаа харилцаанд дээр UBCab систем бүрэн хяналт тавьдаггүй ба (Жолооч, Зорчигч 2-ын харилцаа гэх мэт) энэ харилцаан дээр гарсан ямар нэгэн асуудал нь эрх зүйн хувьд UBCab-ийн хариуцах асуудал биш болно.
  5. UBCab систем нь Улаанбаатар албан ёсоор такси үйлчилгээ эрхэлж байгаа Такси компани, болон Дуудлагын төвүүдтэй хамтран ажилладаг ба та UBCab системээр дамжуулан үйлчилгээ авч байгаа ч аль нэг такси компани, дуудлагын төвд харьяалагддаг албан ёсны жолоочоор үйлчлүүлж байгаа.
  6. UBCab систем дээрээс гарсан үйлчилгээний төлбөрийг бүрэн бүтэн Жолоочид төлж барагдуулах.
  7. UBCab системийн албан ёсны Жолооч нартай хүндэтгэлтэй харьцаж Жолоочид болон үйлчилгээ үзүүлж байгаа жолоочыг ямар нэгэн байдлаар сүрдүүлэх, машинд том жижиг гэмтэл учруулахгүй.
  8. Таны жолоочтой үүссэн харилцаан дээр гарсан асуудалд UBCab эрх зүйн хувьд хариуцлага хүлээхгүй ба UBCab систем нь зөвхөн Жолооч, Зорчигчдыг холбох үйлчилгээ үзүүлдэг платформ юм.
  9. UBCab системийг ашиглан такси үйлчилгээ авсныхаа дараа та UBCab систем болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ үйлчилгээ болгоны дараа бидэнд илгээх боломжтой. Энэ нь цаашид үйлчилгээ улам соёлтой, найдвартай болоход таны оруулах хувь нэмэр болно.

2. Төлбөр

  1. UBCab системийг ашиглан такси үйлчилгээ авахдаа та үндсэн үйлчилгээний тариффаас гадна 1000 төгрөгийг дуудлагын хөлс болгон жолоочид үндсэн төлбөр дээр нэмж өгнө.
  2. UBCab систем нь түгжрэлтэй үед минут болгонд түгжрэлийн төлбөр нэмэгдэж бодогддог байх ба энэ нь үйлчилгээний төгсгөлд танд дэлгэрэнгүй харагддаг байна.
  3. Та төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар хийх боломжтой байна.

3. Үйлчилгээг цуцлах

  1. Та UBCab системээс UBCab APP аар дамжуулан хүссэн үедээ гарах боломжтой байна.
  2. Та бүртгэлтэй хэрэглэгчийн хувьд хуурамч дуудлагыг удаа дараалан өгөх нь таны үйлчилгээний эрхийг түтгэлзүүлэх үндэс болно.

4. Хүчин төгөлдөр байх хугацаа

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2015 оны 7 дүгээр сарын 1-нээс дараагийн шинэчлэгдсэн нөхцөл бий болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
© ЮБИКАБ ХХК 2017