UBCab дээрх мэдээллийн нууцлалын тухай

1. Бидний танаас авч байгаа мэдээллүүд

Таны бүтэн нэр, И-мэйл хаяг, Утасны дугаар зэрэг үйлчилгээг ашиглахад нэн шаардлагатай мэдээллүүд

Facebook ашиглан нэвтэрч байгаа бол хүйс болон төрсөн огноо зэрэг UBCab ийн нэмэлт үйлчилгээг ашиглахад хэрэглэгчдэд улам хялбар болгоход чиглэсэн мэдээллүүд

Таны байршлын мэдээллийг зөвхөн үйлчилгээ авч байх үед

Таны үйлчилгээ авсан цэг болон үйлчлүүлж дууссан цэгийн мэдээлэл

Таны системд өгсөн үнэлгээний талаарх мэдээллүүд

2. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах тухай

UBCab нь хууль, эрхзүйн байгууллагаас онцгой шалтгааны улмаас албан ёсоор мэдээлэл гаргаж өгөхийг хүсэхээс бусад тохиолдолд өөр ямар ч гуравдагч этгээдэд хэрэглэгчийн систем дээрх мэдээллийг дамжуулахгүй болно.

3. Бид мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

UBCab систем нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан Үндэсний дата төв дээр байрлан ажилладаг. Та систем дээр бүтгүүлэхдээ өөрөө үүсгэсэн Нууц үгээ ашиглан системийн тодорхой үйлчилгээг авч байгаа ба энэхүү хувийн нууц үгээ бусдад дэлгэхгүй байх үүргийг хүлээнэ.

4. Энэхүү Мэдээллийн нууцлалын тухай бичиг баримт нь 2015 оны 7 дүгээр сарын 1-нээс дараагийн шинэчлэгдсэн бичиг баримт бий болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

© ЮБИКАБ ХХК 2017